Эхийнхээ сүүгээр өссөн
хүүхэд зөөлөн сэтгэлтэй хүн болдог
Наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий даяараа
“Хүүхдийг эхийн сүүгээр хооллох өдрүүд” болгосон байдаг. Харин манай улсад
арван нэг дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ удаагийн арга хэмжээг Нийслэлийн
гуравдугаар амаржих газар зохион байгууллаа. Тус амаржих газрын өмнөх талбайд
өчигдөр эхийн сүүний ач холбогдлыг сурталчилсан өдөрлөг болсон. Өдөрлөгт ирсэн
хүмүүс дунд жирэмсэн болон хүүхдээ тэвэрсэн эхчүүд олон харагдана лээ. Өдөрлөг
дуу хуураар эхэлж, дараа нь аавуудын дунд асуулт хариултын тэмцээн болов. Үр
хүүхдээ өсгөхөд аавуудын оролцоо ч чухал учраас энэ тэмцээнийг сэдсэн гэнэ.
Аавууд асуултандаа ажрахгүй хариулж байсан тул бүгдийг нь гарын бэлгээр
урамшуулав.
Талбайн
захаар эгнүүлэн тавьсан ширээн дээр энэхүү арга хэмжээтэй холбоотой мэдээ
мэдээлэл, ном зөвлөмж дэлгэжээ. Эхийн сүүний давуу тал, хөхөө хэрхэн арчлах,
жирэмсэн үеийн аюултай шинжүүд, үр хөндүүлэх нь зөв үү гэх зэрэг зөвлөмж болон
жирэмслэлтээс хамгаалах эмийг үнэгүй тараалаа. Баянзүрх дүүргийн өрхийн
эмнэлгүүдийн эмч ажилтнууд цугларсан олны сонирхсон асуултанд хариулт өгөх аж.
Мөн ахмадууд амаржих газрын эмч нараар даралтаа үзүүлж суугаа харагдсан. Үүний
дараагаар жирэмсэн болон төрсөн эхчүүдэд зориулсан сургалт болов. Энэ үеэр
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрынхан ирж
өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус газрын мэргэжилтэн Б.Цогзолмаа
“Манай улсад сүүлийн жилүүдэд нярайн өвчлөл, эндэгдэл буурсан. Энэ нь
монголчууд эхийн сүүгээр үр хүүхдээ хооллож байгаатай нэг талаар холбоотой. Ер
нь бид эрт үеэсээ эхийн сүүг дээдэлж ирсэн ард түмэн. Одоо ч энэ уламжлал
алдагдаагүй байна. Үүний нэг баталгаа гэвэл 2010 онд төрсөн эхчүүдийн 90 хувь
нь хүүхдээ хөхүүлдэг гэсэн судалгаа болно. Харин олон эх хүүхдээ зургаан сар
хүртэл нь сүүгээрээ дагнан хооллохгүй байна. Гурав, дөрвөн сартайгаас нь бантан
зутан өгч болно гэсэн бодолтой байдаг нь буруу юм. Зургаан сар хүрч байж
хүүхдийн ходоод сүүнээсээ өөр хоол хүлээж авах чадвартай болдог юм л даа.
Үүнийг л анхаармаар байна” гэж ярилаа.
“Хөхний
сүү орлуулах бүтээгдэхүүнээр хүн болчихсон хүүхдүүд зөндөө шүү дээ. Хүүхдийг
заавал хөхөөр хооллох шаардлага байна уу” гэсэн бодолтой залуу эх олон байдаг.
Энэ талаар Нийслэлийн гуравдугаар амаржих газрын Нярайн тасгийн аргазүйч
Д.Өсөхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-
Хөхний сүү хүүхдэд яагаад чухал байдаг юм бэ?
- Төрөөд 30 минутын дотор ангир уургаа амласан хүүхдэд гадны өвчин эмгэгээс хамгаалах дархлаа тогтдог. Угжны саваар элдэв халдвар дамжина. Харин эхийн сүү хүүхдэд шууд очдогоороо янз бүрийн өвчнөөс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөс сэргийлдэг. Одоо зарагдаж байгаа хөхний сүү орлуулах бүтээгдэхүүнүүд үнэтэй болохоор мөнгө их үрэгдэнэ. Хамгийн гол нь эхийн сүүгээр өссөн хүүхэд өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн болдог. Үүнийг нотолсон олон судалгаа бий. Тухайлбал, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэлээд хэсэг нь эхийн сүүгээр өсөөгүй байдаг.

Хөхний сүүг бүрэн орлож чадах бүтээгдэхүүн бий юу?
- Байхгүй. Хэдийгээр технологи хөгжиж олон янзын бүтээгдэхүүн гарч байгаа ч хөхний сүүг бүрэн орлож чадах тийм зүйл алга. Цаашдаа ч гарахгүй биз. Хүний сүү хүүхэддээ, үнээний сүү тугалдаа л зориулагдсан байгаа. Эхийн сүүнд халдварын эерэг уураг 65 хувь байдаг бол үнээний сүүнд дөнгөж 20 хувь л байдаг. Эхийн сүү бол юугаар ч орлуулшгүй зүйл.

Зарим эмэгтэйчүүд төрөөд хөхөнд нь сүү ордоггүй. Энэ нь юутай холбоотой вэ?
-Ер нь төрсөн бүх эхчүүдийн хөхөнд сүү орох учиртай. Яахав төрөөд нэг хоноод хөхөнд нь сүү орчихдог хүн байхад хэд хонодог ч хүн байна. Олон хоногийн дараа хөхөнд нь сүү ордог хүмүүс угжчихдаг. Мөн буруу хөхүүлснээс болоод хөхний толгой хагардаг. Үүнээс төвөгшөөгөөд зарим нь хүүхдээ угждаг болсон нь буруу юм.
Эх
сурвалж: www.yanaa.mn-Ер нь төрсөн бүх эхчүүдийн хөхөнд сүү орох учиртай. Яахав төрөөд нэг хоноод хөхөнд нь сүү орчихдог хүн байхад хэд хонодог ч хүн байна. Олон хоногийн дараа хөхөнд нь сүү ордог хүмүүс угжчихдаг. Мөн буруу хөхүүлснээс болоод хөхний толгой хагардаг. Үүнээс төвөгшөөгөөд зарим нь хүүхдээ угждаг болсон нь буруу юм.
Хүүхэд өөрийгөө хэрхэн
илэрхийлдэг вэ?
Юугаар илэрхийлдэг вэ?
Бага насныхан өөрийгөө зөвхөн хэл яриагаараа л илэрхийлдэг гэж та боддог уу? Хэл ярианаас гадна хүүхэд нүүр царайны хувирал, хөдөлгөөн мөн тоглох, зурж урлах, дуулах, бүжиглэх зэрэг олон үйлээр өөрийгөө илэрхийлдэг ажээ. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ тоглож буй байдал, зурсан зураг, урласан бүтээл, сурсан дуу, бүжиг зэргээр нь тэдний дотоод сэтгэл, хөгжлийг тольдон харж болно. Иймээс зарим сурган хүмүүжүүлэгчид “Хүүхэд 100 хэлээр ярьдаг. Иймд хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл тус бүрийг ижил хэмжээнд тэтгэж хөгжүүлэх хэрэгтэй” (1) гэж үздэг.

Энэхүү
олон “хэл”-ийнхээ тусламжтайгаар хүүхэд өөрийнхөө мэдрэмж, санаа бодол,
сонирхол, эрэлт хэрэгцээ, сэтгэлийн хөдөлгөөн, орчныхоо талаарх мэдлэг,
төсөөлөл, сонссон үлгэр, өгүүллэг, сурсан дуу, шүлэг, бүжгээ илэрхийлдэг.
Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар хэдийчинээ сайн хөгжинө, төдийчинээгээр
тэдэнд өөртөө итгэх итгэл, аливаад сэтгэл хөдлөлтэйгээр бүтээлчээр хандах,
бусдын дунд байр сууриа олох, орчноо таньж мэдэх боломж илүү бүрддэг.
Хүүхэд
бол судлаач, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэгч
Хүүхэд
мөлхдөг болохоосоо эхлэн сэрүүн л байвал таныг хором ч зүгээр суулгахгүй,
байнга хөдөлнө. Хөдөлгөөнийг нь дагасаар та бараг сульдах бий. Томхон болоод
ирэхээр “Юу вэ?”, “Хэн бэ?”, “Хаана байдаг юм бэ?”, “Яагаад?” гэх мэт асуулт
тасрахгүй... Хүүхдийн энэ байдал нь тэд төрөлхийн судлаач, туршигч, өөрөө
мэдлэг бүтээгч болохыг илтгэнэ. Мөн бага насныхан бол нэг их ичиж зовоод
байдаггүй, харин ч дуулах, шүлэг унших, зурсан хийснээ бусдад үзүүлэх дуртай,
эрмэлзэлтэй байдаг.
Тэд өөрөө л оролдоод, сураад, өөрийгөө нээлттэй илэрхийлээд байдаг юм бол “Томчууд ямар үүрэг рольтой байх юм бэ?, Ер нь томчуудын хэрэг байна уу?” гэсэн асуулт гарна. Тэгэхээр томчууд тэдний эрэл хайгуул, оролдлого, зүтгэл, чармайлтыг хориглож, хааж боохгүй байснаараа тэдэнд нэгдүгээрт дэм болно. Нөгөөтэйгүүр хүүхдэд элдэв осол гэмтэлгүйгээр орчноо чөлөөтэй судлах, өөрийгөө бүх талаар илэрхийлэх боломж олгож, тэднийг өдөөж идэвхжүүлсэн материаллаг болон сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлж өгнө.

Дэмжлэг
үзүүлэх
Өөрийгөө
илэрхийлэхэд нь та хүүхдэдээ дараах байдлаар дэмжлэг үзүүлж болно.
• Материаллаг орчин нөхцөлийг бүрдүүлэх. Тоглоом наадгай, зурах урлахад зориулсан цаас, өнгийн тосон харандаа, будаг, бийр, хайч, цавуу гэх мэт материаллаг зүйлс, мөн хангалттай цаг хугацаа
• Дэмжих, урамшуулах. Зөвхөн материаллаг нөхцөлийг бүрдүүлээд орхичихвол санасан үр дүнд тэр бүр хүрэхгүй. Хүүхдийн баяр баясгалан, оролдлого зүтгэл, сэдэл тэмүүлэл, хийж буй үйлийг ойлгосон, дэмжсэн таны хандлага тэдэнд ихээхэн хүч, дэм өгнө. Жишээлбэл, “Хоёулаа хамт дуулах уу?”, “Миний хүү/охин ямар гоё зураа вэ?, Зургаа бүгдийг нь тайлбарлаад яриадах даа” гэх мэт.
• Өөрийнхөө арга замаар суралцах, илэрхийлэх боломж олгох. Хүүхэд бол хүн, амьтан, эд зүйлс ер нь бүхий л зүйлсийг өөрийнхөөрөө тусган авч, өөрийнхөөрөө илэрхийлдэг. Иймд та хүүхдийнхээ зурж, урлаж байгаа зүйлсийг нь өөрийнхөө санаанд тааруулах гэж шахаж шаардаад байсны хэрэггүй. Харин хүүхдэдээ аливааг бүхий л мэдрэхүй (барьж үзэх, харах, сонсох, үнэрлэх, амтлах зэрэг)-гээрээ хүртэж хүлээж авч байх боломж олгож байхыг хичээгээрэй. Жишээлбэл, зарим улс орны цэцэрлэгийн багш, эцэг эх хүүхдийг хоёр наснаас нь л усан будаг/ гуаштай харьцуулж, хэрэглүүлж сургадаг юм билээ. Тэд эхэндээ будгаа гар, бие, үсэндээ түрхээд л холиож өгнө дөө. Тэгж байж л хүүхэд будаг гэж юу болохтой танилцдаг аж. Дөрвөн настай Дөлгөөн хүнийг гайгүй төстэй дүрслэн зурдаг болжээ. Гэхдээ тэрээр хүнийг байнга хувцасгүй нүцгэн зурах ба эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүйсний нүх, хоёр мээмийг зурахаа ер мартахгүй. Энэ нь түүнд эдгээр эрхтэн хамгийн чухлаар тусаж буусных.
• Бүтээлчээр илэрхийлэх боломж олгох. Бүтээлч үйл нь ямар нэг шинэ санаа эсвэл аль нэг шинэ арга барилыг агуулдаг бөгөөд энэ нь нөхцөл байдал өөрчлөгдөхөд дасан зохицох, цаашдаа амьдралдаа идэвхтэй хандахын эх сурвалж болно. Жишээлбэл, хүүхэд тэмээ дүрслэх байлаа гэж бодъё. Тэмээг хэвтэж байгаа, тэшиж байгаа, бор, цагаан тэгээд дүрслэх арга барилын хувьд гэхэд зурах, хайчилж наах наах, барлах, баримлаар барих гэх мэт мөн ч олон янзаар дүрсэлж болно.
• Алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрөх, Хүүхэд үг, үсгийг буруу дуудах, яарч тэвдэн ээрч гацах, шүлэг, дууныхаа үгийг сольж хэлэх гэх мэтэд шоолж ичээхгүй, мөн будаг шунхаа асгах, буруу зөрүү хайчлах зэрэг алдаа дутагдал гаргахад зэмлэж буруушаахгүй байх. Тэд ихэнхдээ өөрсдийгөө ямар байсныг мэднэ.