Торхон дотор
Тос ус хоёр /өндөг/
Ах дүү тав
Нэг ижил нэртэй
Өндөр нам биетэй /гар хөлийн арван хуруу/
Цондгор гэдэстэй
Цор овгор уруултай
Өрөөсөн чихтэй
Өглөгч зантай /ваар/
Хөх торгон дээл
Цагаан торгон хээтэй /тэнгэр од/
Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг. /үүл, бороо/
Хар хурга
Ясан бөөртэй. /мойл/
2-6 насны хүүхдэд тохирсон тоглоомын арга зүйгээр дамжуулан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх
Thursday, June 11, 2015
Ч.Лувсандэндэв МӨНДӨӨ БИ дуугаа сураарай
Аав намайг аавын хүү гэдэг
Ээж намайг ээжийн хүү гэдэг
Аавын ч хүү ээжийн ч хүү мөндөө би.
Өвөө намайг өвөөгийн ч хүү гэдэг
Эмээ намайг эмээгийн хүү гэдэг
Өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөндөө би
Ах намайг ахын дүү гэдэг
Эгч намайг эгчийн дүү гэдэг
Эгчийн ч дүү, ахын ч дүү мөндөө би.
Ээж намайг ээжийн хүү гэдэг
Аавын ч хүү ээжийн ч хүү мөндөө би.
Өвөө намайг өвөөгийн ч хүү гэдэг
Эмээ намайг эмээгийн хүү гэдэг
Өвөөгийн ч хүү, эмээгийн ч хүү мөндөө би
Ах намайг ахын дүү гэдэг
Эгч намайг эгчийн дүү гэдэг
Эгчийн ч дүү, ахын ч дүү мөндөө би.
Д.Мягмар НОМ шүлэг
Чиний ч ном, миний ч ном
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг
Номон дээр дуу ч бий
Номон дээр шүлэг ч бий
Чи ч дуулдаг, би ч дуулдаг
Чи бид нар цөмөөрөө дуулдаг
Чи бидний бүгдийн ном
Зурагтай сайхан номоо
Зун ч үздэг, өвөл ч үздэг
Номон дээр дуу ч бий
Номон дээр шүлэг ч бий
Чи ч дуулдаг, би ч дуулдаг
Чи бид нар цөмөөрөө дуулдаг
Залуу аав, ээжүүдэд мэдээлэл авч болох сайтын жагсаалт
Хүний амьдралын туйлын зорилгод жор байхгүй ч магадгүй энэ ертөнцөд Эрүүл удмаа үлдээхэд оршдог. Та Жирэмслэлт, жирэмсэн үе, асуудлууд, төрөлт, төрсний дараах үе, таны хүүхэд... гээд олон зүйлийг http://www.eruuludam.mn/web/ эндээс олж уншаарай.
Нялхас болон бага насны хүүхдийн хоол, эрүүл мэндийн талаар асууж лавлах http://www.103.mn/ сайтаас хэрэгтэй зүйлээ олж үзэх боломжтой байна.
http://indigo-center.blogspot.com/ өв тэгш төлөвшсөн өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, үнэт зүйлээрээ нэгдсэн хүчирхэг үеийг төрүүлж, сайн талаараа үлгэрлэн манлайлагчид болгон төлөвшүүлэхэд туслана.
http://www.nac.gov.mn/ Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Хүүхдийн хүмүүжилд үргэлж анхаарах хэрэгтэй
Монгол ёс заншил
Хүүхдийг зөв хайрла, хамгаалж яв, сайнаар үлгэрлэ, цуг үйл хий, хамт тоглож наад, амьдрах ухаан заа, өөрийнх нь хүчийг хэл, чих зөөлөнтэй өсгө, эрээн барааныг бүү нуу, дурсах юмтай амьдарч сурга.
Subscribe to:
Posts (Atom)