Thursday, June 11, 2015

Залуу аав, ээжүүдэд мэдээлэл авч болох сайтын жагсаалт

Хүний амьдралын туйлын зорилгод жор байхгүй ч магадгүй энэ ертөнцөд Эрүүл удмаа үлдээхэд оршдог. Та Жирэмслэлт, жирэмсэн үе, асуудлууд, төрөлт, төрсний дараах үе, таны хүүхэд... гээд олон зүйлийг http://www.eruuludam.mn/web/ эндээс олж уншаарай.
Нялхас болон бага насны хүүхдийн хоол, эрүүл мэндийн талаар асууж лавлах http://www.103.mn/ сайтаас хэрэгтэй зүйлээ олж үзэх боломжтой байна.
http://indigo-center.blogspot.com/  өв тэгш төлөвшсөн өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, үнэт зүйлээрээ нэгдсэн хүчирхэг үеийг төрүүлж, сайн талаараа үлгэрлэн манлайлагчид болгон төлөвшүүлэхэд туслана.
http://www.nac.gov.mn/ Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. 

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

  • Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
  • Хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх  үйлчилгээг хөгжүүлэхэд шаардагдах нийтлэг удирдамж, арга зүйгээр хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх.
  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээлэл, судалгааны үндэсний дэвшилтэт технологид суурилсан санг бий болгож, үйлчилгээний үр дүнг нийтэд хүртээмжтэй, ил тод болгох, хүүхдийн эрхэд суурилсан бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах олон нийтийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх.
  • Байгууллагын гадаад, дотоод харилцааг түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар, захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авлига, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлж ажиллах.

No comments:

Post a Comment