ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН БУЛАН

Хүүхэдтэйгээ ажиллахдаа  та үүнийг анхаараарай
  • Нэг хүртэл настай хүүхдэд хийж буй асаргаа тогтмол, нэг арга, дарааллаар тайлбарлан ярьж хийснээр хүүхдэд анхны ойлголт бий болно.
  • Хоёр хүртэл настай хүүхэд аливаа үйлдлийг өөрөө хийхийг оролддож үйлдэл дарааллыг сурч эхэлдэг тул багш эцэг эх  дэмжиж, зааж яаралгүй хүлээцтэй хандаарай
  • Гурав хүртэл  настай хүүхдэд тоглоомын аргаар зааж үзүүлээд хийж байгаагийã нь дэмжин урамшуулж “Би өөрөө хийж байна гэсэн сэтгэдлийг хүүхэддээ төрүүлж урам өгөөрэй.
  • Дөрөв хүртэл настай хүүхдийн аливааг өөрөө хийх эрмэлзлэл, чадварыг хүндэтгээрэй.
  • Тав, зургаа хүртэл настай хүүхдийн үйлдэл хэвшиж дадаж эхэлдэг тул анхаарлаа бүү сулруулаарай
 Хүүхдийг хооллохдоо анхаарах зүйлс
Хоол боловсруулах эрхтний эзэлхүүн болон боловсруулах чадвар

  • Нас
    Нэг удаад хооллох хэмжээ /мл/
    Өдөрт  хооллох хэмжээ /мл/
    1-3 нас
    300-350
    1000-1200
    3-5 нас
    350-400
    1200-1400
    5-7 нас
    400-450
    1500-1600
    Хүүхэд 1 кг биеийн жиндээ хоногт 80 мл шингэн уух хэрэгтэй

    Хүүхэд хоолондоо дургуй байвал яах  вэ  
    • Хэрэв хүн ямар нэгэн зүйлд анхаарал нь төвлөрч гайхан сэтгэл нь хөөрсөн байвал хоол идэх дур нь алга болдог. Ийм шинж хүүхдэд хамгийн их илэрдэг тул хоолыг нь хүчээр идүүлэх гэж тэмцэх нь үр дүнгүй.   Харин хүүхдээ тайвшруулан хоолыг нь хүчээр идүүлэх гэж тэмцэх нь үр дүнгүй. Харин хүүхдээ тайвшруулан хоолыг нь идүүлж эхэлээрэй.
    • Эцэг эхчүүд  хүүхдээ хоолыг нь идүүлэх гэж хүчилдэг. Ийм арга нь эргээд хүүхдийнхээ сэтгэл санааг хямрааж, тархины зохистой хөгжилд сөргөөр нөлөөлнө.
    • Уурлаж, хямарч айсан хүүхдийн хоол идэх дур бас үгүй болдог. Ингэхээр хүүхдээ хоолоо асгаж цутгах, ширээний ард зүгээр сууж чадахгүй байх зэрэгт тайван хандах нь ухаалага алхам юм. Тайван орчин хамгийн чухал
    • Янз бүрийн зурагтай аяга, таваг хэрэглэх, хамтдаа  хоолоо хийх, хоолоо сайн идсэн хүүхдийг магтаж, урамшуулах нь хүүхдийн хоол идэх  дурыг нэмэгдүүлж өгдөг.