ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Цэцгийн мандал
Материал багаж хэрэгсэл
  • Өнгөт цаас
  • Картон
  • Эсгий бал, харандаа
  • Шингэн цавуу
  • Хутга
  • Харандаа


Хийх дараалал
  1. Өнгийн  цаасыг 5-7 мм өргөнтөй хайчилна Хэрвээ хүүхэд чинь хайч  барьж эзэмшиж чадахгүй бол та энэ үйлдлийг хийхэд тусалаарай.  Хэрвээ чадахаар бол өөрөөр нь хийлгэж дэмжээрэй.
  2. Харандаандаа цаасаа яаж ороохыг зааж өгч үлгэрлэн  ороож үзүүлээрэй. (Зураг-1, Зураг-2) Хуйлсан цаасаа харандаанаасаа салгаад хэмжээг нь тодорхойлоорой
  3. Янз бүрийн өнгөтэй цаасаараа юу хийх хэдэн ширхэг орохоо тодорхойлж төлөвлөж болно. 
  4. Хүүхдэд энэ үйлдлийг хийхэд өөрөө бие дааж  хийх  энгийн үйлдлийг сонгоорой Жнь: Цэцэг, эрвээхэй, агаарын бөмбөг хийвэл хүүхдэд амархан байх болно.  Ингэхдээ хүүхдийг бие даалгаж хийлгэх нь чухал.
  5. Өөр нэг цаас эсвэл жижиг тавагны судлыг нь дагуулан өнгийн цаасаа нааж болно. Хуйлсан цаасаа наахдаа зөвхөн нэг тал нь цавуутай байхаар тооцоорой. 
Хурга
 Орох материал
1.    Зузаан картон цаас
2.    Ээрсэн утас
3.    Зузаан хар цаас
4.    Цавуу хайч
Аргачлал
  1. Зузаан картон цаасан дээрээ хурганы дүрс зураад хайчил. Хүүхдүүд ээ зурсан дүрсэн дээрээ нүд амыг нь зураад буд.
  2. Нэхмэл утсаар хайчилсан дүрсээ тойруулж ороож бүтэн биеийн ороож дууссаны дараа эцсийн утсыг татаж тогтооно.
  3. Хар өнгөтэй зузаан цаасаар эврийг нь хийнэ.
  4. Эвэр дээрээ цавуу түрхээд толгой дээр нь тогтоо
 Жижиг хурга
Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл
1.    Цаасан аяга
2.    Хөвөн
3.    2ш хөвөн савх
4.    Бага зэргийн будаг
5.    Палмастер юмуу усан будаг
6.    Хар гуаш
7.    Шохойтой цаас юмуу ердийн цаас
8.    Хайч
9.    Цавуу
 Аргачлал
  1. Хөвөн савхаа дундуур нь хувааж хөвөнтэй хэсгийг нь хар гуашиндаа бага зэрэг дүрээд авна. Энэ нь хонины туурай болно. Дараа нь үүнийгээ хатаана.
  2. Цаасан аягаа өнгөцхөн будна. Цагаанаараа биш зурагтай байх юм бол гадна талаар нь цагаан юм уу шохойтой цаасаар ороож болно.
  3. Хөвөн бөөрөнхийлж шаарик хийж доод хөвөнгөө хөвсийлгөнө. Үүнийг яаж хийхийг бяцхан хүүхдүүдэд зааж өгөөрэй.
  4. Стаканы гадна хэсгийг цавуудаад бэлдэж сэвсийлгэсэн хөвөнгөө наана
  5. Хоншоорыг нь будаг юмуу пламастераар будаж хийнэ.
  6. Их биеийн доод талд хөл байх газар цоолоод хөвөн савхаа шургуулаад тогтохгүй бол баримлын шавраар тогтоож өгнө.