БИДНИЙ ТУХАЙ

“ОДТОЙ ЖААЛУУД” ЦЭЦЭРЛЭГИЙН
2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ
Монгол Улсын  Засгийн  газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр, Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас дэвшүүлж буй зорилт, Нийслэлийн Боловсролын Газраас 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлж буй зорилт, Одтой жаалууд цэцэрлэгийн стратеги төлөвлөгөөний хүрээнд дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна. 
Зорилго: Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, багш,хүүхдийн бүтээлч  хамтын  үйл ажиллагааг эрхэмлэн хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  Хүүхдийн эрүүл мэндийг дэмжин, өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр  салбарын байгууллагуудтэй хамтын ажиллагааг байгуулж  цэцэрлэгийн орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллана.
     Хүүхдийн хөгжилд тохирсон олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, даалгаврууд, нөөц материал бүхий хүүхдийн  суралцах үйлийг дэмжсэн орчныг бий болгоно.
     Хүүхэд бүрийн онцлог байдлыг харгалзсан, хөгжлийн ахицыг дэмжсэн, тоглоомын  арга зүйд тулгуурласан сургалтын хөтөлбөрийг  боловсруулан  хэрэгжүүлнэ.
    Хүүхдийн хөгжлийг дэмжсэн, авъяасыг бүх  талаар нээн  хөгжүүлэх  дугуйлангуудыг ажилуулна.
     Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг эцэг эх олон нийтэд  таниулан тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж,сурталчилах  ажлыг зохион байгуулна.